Мэдээ, мэдээлэл

Монголын Оюутны Спортын Их наадам 2020

Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээн явагдаж байна

2020 оны 10-р сарын 21

Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээн 11 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын төв ордонд болж шилдгүүдээ шалгаруулна.

Гандболын спортын тэмцээн нь сагсан бөмбөгийн тэмцээний дараа явагдах наадмын хоёр дахь албан ёсны төрөл болж V наадмын хөтөлбөрт орсон юм. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн болон сугалаа Спортын төв ордонд өнгөрсөн 7 явагдаж 24 баг оролцохоор болсон юм.

Ийнхүү Буянт-Ухаа спортын төв ордонд даваа гарагт /11.09/ эхэлсэн тус тэмцээнд эрэгтэй 13 баг, эмэгтэй 11 багийн тамирчид аваргын төлөө өрсөлдөж эхлээд байна.

Гандболын багууд хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсгээс шалгарсан нь медалийн төлөө тоглоно. Буянт-Ухаа спортын ордон нь гандболын спортын стандартын 40 м х 20 м зориулалтын талбайтай улсын хэмжээний ганц ордон юм. Монголын гандболын холбоо нь Олон улсын гандболын холбооны тусгай шалыг энэ тэмцээнд тавьж, тамирчдаа тоглуулахаар бэлтгэжээ.

Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээний нэгдүгээр шатны хэсгийн тоглолтууд даваа гарагт амжилттай явагдлаа.
Эмэгтэй багууд тус бүр эхний тойргийн тоглолтоо дуусгасан бөгөөд А хэсэгт ИЗОУИС, B хэсэгт ҮБХИС, ДХИС, С хэсэгт ХААИС, МУИС-ийн багууд эхний тоглолтонд хожин өрсөлдөгчдөө буулган авч 2 оноотой хэсгээ тэргүүлж байна.

Харин эрэгтэй багуудаас А хэсгийг ШУТИС, ХААИС, В хэсгийг ҮБХИС, С хэсгийг ИЗОУИС, D хэсгийг ҮБТДС багууд тэргүүлж байна.



Бусад мэдээ