Мэдээ, мэдээлэл

Монголын Оюутны Спортын Их наадам 2020

Сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар МУИС-ийн Шонхорууд баг боллоо

2020 оны 10-р сарын 21

Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэмжлэгтэй явагдаж буй Монголын оюутны спортын V их наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 6 өдөр үргэлжлэн өнөөдөр Спортын төв ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар МУИС-ийн Шонхорууд баг түрүүлж алтан медалийн эзэд болж байна.
Монголын оюутны спортын V их наадмын эрэгтэй аваргын төлөөх тулаанд хэдхэн минутын өмнө МУИС, ИЗОУИС-ийн Бүргэдүүд багийг 95:78-аар хожиж аваргын алтан медалийн эздээр тодорлоо.
 

 
Шонхоруудад 69:48-аар хожигдсон Отгон тэнгэр их сургуулийн баг оюутны спортын V их наадмын мөнгөн медалийн эздээр шалгарлаа.
Харин хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн Этүгэн их сургуулийн Ирвэсүүд баг 91:48-аар МҮИС-ийг хожиж хүрэл медалийн эзэд болов.



Эрэгтэй сагсан бөмбөгчдийн тэмцээнд медалийн төлөөх тоглолтод Отгонтэнгэр их сургуулийн Шилүүснүүд баг, Мон-Алтиус БТДС-ийн Арслангууд багийг 66:62-оор хожиж Монголын оюутны спортын V их наадмын хүрэл медаль хүртэж байна.
Медальт байранд шалгарсан баг тамирчидад шагналыг наадмыг дэмжигч Эрдэнэс-тавантолгой ХК-ний Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, наадмын ЗБХ-ны гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОХ-ны Ерөнхийлөгч Г.Сүхбат, наадмын ЗБХ-ны гишүүн, МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэнэс-тавантолгой ХК-ний захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын зэрэг зочид медалийг гардуулан өгч, баг тамирчидад баяр хүргэсэн байна.

Бусад мэдээ