МУИС, Мон-Алтиус багууд V наадмын шилдэг дөрөвт шалгарлаа
2020 оны 10-р сарын 21
Монголын оюутны спортын V наадмын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн хэсгийн сүүлийн тоглолтууд пүрэв гараг/11.05/-т Спортын төв ордны А зааланд явагдлаа. Багуудын хувьд хагас шигшээд шалгарах тоглолтууд гэдгээрээ тамирчдын ур чадварыг шалгасан ширүүн өрсөлдөөнтэй болж оюутан залуус, хөгжөөн дэмжигчдийг догдлуулж чадлаа. Энэ өдрийн тоглолтод учраа таарсан багуудын дүнг танилцуулж байна.
ХҮИС 108:86 ҮБТДС
МУИС 90:55 МУБИС
Этүгэн ИС 95:65 ОУУИС
МУИС 71:69 ШУТИС
СЭЗИС 80:68 ДХИС
Мон-Алтиус 77:75 ХААИС
ХУИС 65:66 МУБИС
ДХИС 59:95 СИТИ ИС