Мэдээ, мэдээлэл

Монголын Оюутны Спортын Их наадам 2020

Монголын оюутны спортын наадaм 2020-ын хэвлэлийн бага хурал маргааш болно.

2020 оны 10-р сарын 21

Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын оюутны холбоо болон Монголын оюутны спортын холбоод хамтран “Монголын оюутны спортын V наадам”-ыг спортын 10 төрлөөр 2 үе шаттай явуулахаар бэлтгэж байгаа билээ.
Тус наадамд манай улсын 93-н их, дээд сургуулийн 150 мянга гаруй оюутан залуучуудаас шалгарсан баг тамирчид наадмын шигшээ тэмцээнүүдэд 2020 оны 11 дүгээр 02-ноос 12 дугаар сарын 10 хүртэлх үргэлжлэх наадамдаа оролцох гэж байна. Энэхүү наадмын албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14:00 цагт Спортын төв ордонд зохион байгуулагдах талаар болон ерөнхий мэдээллийг өгөх зорилгоор наадмын Зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурлыг “Монгол ньюс”компанийн Мэдээллийн төвд 2020 оны 10 дугаар сарын 30-ны Баасан гарагт 11:00 цагаас хийх юм. Хэвлэлийн бага хуралд зохион байгуулагч байгууллагууд болон ИДС-ийн төлөөлөл оролцон мэдээлэл өгнө.
Сэтгүүлчдийг өргөнөөр оролцохыш урьж байна.

Бусад мэдээ