Мэдээ, мэдээлэл

Монголын Оюутны Спортын Их наадам 2020

Монголын оюутны спортын наадaм 2020д оролцогчдын анхааралд

2020 оны 10-р сарын 21

Дэлхий дахинаа тархсан Ковид-19 коронавирусын цар тахлын улмаас Монголын оюутны спортын V наадмын хугацаа хоёр удаа хойшлогдсон, их, дээд сургууль, коллежид шинэ элсэгч нар орсон зэргийг үндэслэн Монголын оюутны спортын V наадмын зааврын дөрөвдүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан “Наадамд оролцогч оюутан нь тухайн их, дээд сургууль, коллежид нэгээс доошгүй семестр суралцсан байх ёстой” гэснийг заавраас хасч, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.

Иймээс их, дээд сургууль, коллежид шинээр элсэн орсон оюутнуудыг бүртгэн наадмын тэмцээнд оролцуулахыг Монголын оюутны спортын холбоонд зөвшөөрсөн байна.

Харин тухайн оюутан нь их, дээд сургууль, коллежийн (өмчийн хэлбэр харгалзахгүй) өдрийн ангид суралцдаг, дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй байх, хэрэв бүртгэлгүй бол заавар ёсоор мандат олгохгүй байхаар шийдвэрлэжээ.
ЗБХ-ны хурлын шийдвэрийг харна уу.

Бусад мэдээ