Мэдээ, мэдээлэл

Монголын Оюутны Спортын Их наадам 2020

Монголын оюутны спортын наадaм 2020-ын техникийн ерөнхий зөвлөгөөний хурал боллоо

2020 оны 10-р сарын 21

Энэхүү хуралд 31 их, дээд сургууль, коллежийн захирал удирдлагууд, Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, биеийн тамирын багш нарын зэрэг 50 орчим төлөөлөгчид оролцлоо.

Хурлын ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, БТСУХ-ны Спортын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн, МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗБХ-ны гишүүн Э.Дөлгөөн нарын зэрэг албаны хүмүүс оролцож наадмын заавар, 11 сарын 02-нд явагдах нээлтийн ёслолын тухай, рейтинг тогтоосон тухай мэдээлэл өглөө.

Энэ удаагийн наадмаас эхлэн Монголын оюутны спортын наадaм 2020д оролцох багууд нь тамирчдын бүртгэлээ цахимаар тусгайлсан вэб сайтаар www.sportgames.mn ашиглан онлайнаар дамжуулан мэдүүлгээ ирэх 7 хоногийн хугацаанд багтаан бүртгүүлэх болсон юм. Иймд ургуулиудын бүртгэл хариуцсан хүмүүст техникийн зөвлөгөөний үеэр ЗБХ-ны IT хариуцсан менежер Б.Батбаяр тусгайлсан сургалтыг явуулж, бүртгэлийн кодыг өгсөн байна.




Бусад мэдээ