Тэмцээн эрэгтэй 60кг, 66кг, 73кг, 81кг, 90кг, 100кг, +100кг, эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, 63кг, 70кг, 78кг, +78кг олимпийн жингүүдээр болно. Жингийн зөрөө байхгүй. Нэг жинд нэг ИДСК-оос зөвхөн нэг тамирчин орно. Багаа хариуцсан 2 дасгалжуулагчтай байна.
Багийн дүн гаргахдаа 1-р байр 7 оноо, 2-р байр 5 оноо, 3-р байр 3.5 оноо, 5 байр 1,5 оноо тус тус олгоно. Дасгалжуулагч нь тэмцээний үеэр бэлтгэлийн хувцас өмсөх ба жин тус бүрийн медалийн төлөөх барилдаанд тамирчнаа дэвжээнд гаргахдаа костюм пиджак, цагаан цамц өмсөж зангиа зүүсэн байна. Тухайн спортын олон улсын тэмцээний дүрмийн дагуу зохион байгуулна.